Нүүр хуудасМэдээ“Өсвөрийн аврагч-2026” уралдаанд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн бүлэг тэргүүлжээ

“Өсвөрийн аврагч-2026” уралдаанд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн бүлэг тэргүүлжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, нийслэлийн Боловсролын газар, Юнител ХХ-тай хамтран зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2026” нийслэлийн аварга шалгаруулах уралдааныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах өөртөө болон бусаддаа анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг олгох, дадал эзэмшүүлэх, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих зорилгоор уралдааныг уламжлал болгон зохион байгуулсан.

Энэ жил нийслэлийн 9 дүүргээс нийт 9 багийн 70 гаруй сурагч мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, хүч авхаалж самбаа сорих, химийн хордолт, гал унтраах даалгаврыг гүйцэтгэж оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Уралдааны нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-нд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн бүлэг, “Дэд байр”-нд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн бүлэг, “Гутгаар байр”-нд Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Гүн галуутай” сургуулийн бүлэг, “Тусгай байр”нд Баянзүрх дүүргийн Дотоод Хэргийн Их сургуулийн харъяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн бүлэг тус тус шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор тус уралдааныг зохион байгуулдаг юм.

Нийслэлийн хэмжээнд 72 бүлгийн 756 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгээд байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН