Нүүр хуудасМэдээААН, байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг 14-38 хувиар нэмж байна

ААН, байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг 14-38 хувиар нэмж байна

Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдэж буйгаар байгууллага, ААН-үүдийн цахилгаан, дулааны төлбөрийг нэмснээр эрчим хүчний салбарын 280 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг нөхнө гэж үзжээ. Тус салбар ирэх онд 400 тэрбум төгрөгийн алдагдалтай байх тооцоо гарчээ. Үүнийг задалвал:

  • Эрчим хүчний компаниудын алдагдал 168 тэрбум төгрөг,
  • нүүрс тээвэрлэж буй байгууллага, ААН 18 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна.

Байдал өнөөдрийнхөөр үргэлжилвэл эрчим хүчнээс гадна нүүрс, тээврийн компаниуд дагаад уналтад орохоор байна. Тиймээс оновчтой гэхээсээ илүү нөхцөл байдалд тохиромжтой гарц шийдлийг хайсны дүнд бүх хэлбэрийн ААН, байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг 14-38 хувиар нэмэхээр болжээ. Эндээс ирэх онд үүсэх үйл ажиллагааны алдагдлын 60 гаруй хувийг нөхөх боломжтой хэмээн тооцоолжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлснээр, ААН-ийн дулааны тарифыг 28 хувиар нэмж байна. Цахилгааны тариф дээр ААН-үүдийг хоёр байдлаар ангилан авч үздэг. Уул уурхай, олборлох боловсруулах, аж үйлдвэрий салбарын хэрэглэгчдийн тариф дотроо хэрэглээнээсээ хамаараад хоёр янзаар нэмэхээр зохицуулж байна. Үүнд:

  • сарын 200 мянган кВт цахилгааны хэрэглээний тариф 28 хувиар,
  • 200 мянган кВт-аас илүү хэрэглэсэн тариф 38 хувиар нэмэгдэх нь.

Эрчим хүчний зохицуулах хороо: Түлш, тээвэр, эрчим хүчний салбар нийтдээ 400 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, энэ хэмжээгээр хөрөнгийн эх үүсвэр шаардагдаж байна.

Уул уурхай, олоборлох салбарын бус энгийн үйл ажиллагаатай ААН-үүдийн хувьд сарын 5000 кВт хүртэл хэрэглээний тариф 14 хувиар, түүнээс дээш хэрэглээнд 28 хувиар нэмэгдэх аж.

Эрчим хүчний компаниуд алдагдалтай ажиллаж байгаагийн цаана нүүрсний салбар мөн алдагдал хүлээж буйг тодотгож байна. Ерөнхийдөө түлш, тээвэр, эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулах, хэмнэх горимд шилжин ажиллаж буй аж. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН