Нүүр хуудасМэдээАйл өрх, аж ахуйн нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг зохион байгуулж...

Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийг үндэслэн гэр хорооллын айл өрхүүдийн яндан, зуухны битүүмжлэл, “Сайн карт”-ны хэрэглээ, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагаанд хяналт тавин, заавар зөвлөмж хүргүүлэх ажлыг дүүргийн гэр хорооллын 36 хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулж байна. Тус ажлыг 1163 орон тооны бус гэрээт ажилтнууд гүйцэтгэж байна.

Ажлын явцад айл өрхийн угаарын хийн мэдрэгч төхөөрөмж эвдэрсэн, гээгдсэн, ажиллахгүй болсон нөхцөл байдал хэд, хэдэн удаа бүртгэгдлээ. Мөн дүүргийн хэмжээнд шилжин ирсэн, өрх тусгаарласан гэх шалтгаанаар угаарын хийн мэдрэгч төхөөрөмж шинээр авах шаардлагатай 2048 айл өрх байна.

Хяналт шалгалтын ажлын явцад зуух яндангийн битүүмж алдагдсан, засварлах шаардлагатай байгаа айл өрхөд зөвлөгөө өгч яаралтай засварлах хэрэгтэйг анхаарууллаа.

Мөн гэр хорооллын 36 хорооны айл өрх, иргэдэд 26000 ширхэг зөвлөмж тарааж, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагаа, стандартын шаардлага хангасан зуухны хэрэглээ, зуухны битүүмжлэл шалгах ажлыг зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН