Нүүр хуудасМэдээХоногт бүртгэгдэх халдварын тоо 2433, нас баралт 6 болж байна цаашид энэ...

Хоногт бүртгэгдэх халдварын тоо 2433, нас баралт 6 болж байна цаашид энэ хэвээр байвал яах вэ?

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2433 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас бараад байна. Үүний 850 нь Улаанбаатар хотод, 1552 нь орон нутагт, 31 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар 11592 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 6772 нь хөнгөн,  3686 нь хүндэвтэр, 947 нь хүнд, 187 нь нэн хүнд байна. Харин сүүлийн 24 цагт 1479 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан мэдээллийг өгч байна.

Цаг агаарын хувьд хүйтэн сэрүүний улирал наашилж байгаа энэ цаг үед халдварыг хэрхэн бууруулах, нас баралтыг байхгүй болгох арга хэмжээг авах нь чухал болжээ. Түүнээс биш өдөрт хэдэн хүн өвдсөн, хэдэн хүн нас барлаа гэж амьдралын энгийн үзэгдэл мэт мэдээлэл өгөх нь буруу юм. Иргэд олон нийт энэ хүнд цаг үед эрсдлээс өөрийгөө хамгаалах л үлдэж байх шиг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН