Нүүр хуудасМэдээАнхны Монгол хэл ойлгодог виртуал модель Эгүнэ

Анхны Монгол хэл ойлгодог виртуал модель Эгүнэ

 Улаанбаатар хотын цахим шилжилтийн төлөвлөгөөг танилцуулах үеэр монгол хэл ойлгодог анхны виртуал модель Эгүнэ /Egune/-г бүтээснээ танилцууллаа.

Цахим хөтөч болох тус виртуал модель нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг танилцуулснаас гадна Хотын даргатай ярилцжээ. Эгүнэ одоогоор цаг агаарын мэдээ, агаарын чанар, түгжрэлийн мэдээллээс гадна гэрийн автоматжуулалт, төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч чаддаг. Мөн онигоо ярьж, гэрэл асааж, гэрлийн өнгө сольж чадахаас гадна Хотын даргад Баруун 4 замаас Зүүн дөрвөн зам хүртэл автобусаар 16 минут явах, “Мишээл экспо” орчимд агаарын чанар хэвийн байгааг танилцуулжээ.

Түүнчлэн, улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11 мянган иргэн байгаагийн 6000 нь насанд хүрсэн иргэн байдаг. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлэх орчныг бүрэн хангах зорилт тусгасан. Тэгвэл харааны бэрхшээлтэй иргэнд төрийн үйлчилгээ цахимаар авах боломжийг технологийн шийдлээр бий болгосныг нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах газар мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН