Нүүр хуудасМэдээАрхеологийн 15 боть номыг турк хэлээр орчуулна

Археологийн 15 боть номыг турк хэлээр орчуулна

БНТУ-ын ШУА-ийн бие төлөөлөгч Шабан Доганыг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар ярилцав. Туркийн талаас хамтын ажиллагааны хүрээнд ялангуяа археологи, түүхийн салбарын эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг турк хэлээр орчуулах, тэдгээр бүтээлийг  Туркийн Археологийн сэтгүүлд хэвлэх  сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Археологийн 15 боть номыг Турк хэлээр орчуулах ажлыг даруй эхлүүлэх хэрэгтэй байна гэлээ.

Эдгээр хамтын ажиллагааны хүрээнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг Турк улсад айлчлахыг Туркийн ШУА-ийн ерөнхийлөгч  Музафер Секер /Muzaffer Şeker/ урьсныг  ноён Шабан Доган  уулзалтын үеэр дамжуулав.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Туркийн ШУА-ийн ерөнхийлөгчийн урилгыг баяртай хүлээн авч буйгаа илэрхийлээд хоёр академийн  хамтын ажиллагааны санамж бичигт Монголын археологийн 15 боть ном болон бусад эрдэм шинжилгээний бүтээлийг Турк хэлээр орчуулах ажлын талаар нэмж тусгана гэдгээ илэрхийллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН