Нүүр хуудасМэдээСамбочид ДАШТ-д хүч үзэхээр өнөөдөр Бишкек хотыг зорив

Самбочид ДАШТ-д хүч үзэхээр өнөөдөр Бишкек хотыг зорив

Самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-13-нд Киргизийн нийслэл Бишкек хотын “Газпром” аренад болно.

Тэмцээн эрэгтэй 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг, эмэгтэй 50 кг, 54 кг, 59 кг, 65 кг, 72 кг, 80 кг, +80 кг, байлдааны самбо 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг гэсэн жингийн ангилалд шилдгүүдээ шалгаруулна. Монгол Улаас дэлхийн аварга гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, дэлхийн аварга ОУХМ Д.Алтансүх, Д.Пүрэвдорж тэргүүтэй 14 тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов.

Тус тэмцээний нийт шагнал сан нь 231 мянган ам.доллар бөгөөд алтан медаль 4000, мөнгө 3000, хүрэл медальтан 2000 ам.долларын мөнгөн шагнал хүртэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН