Нүүр хуудасМэдээАрхи, тамхинаас гарах хүсэлтэй залууст зориулсан үнэ төлбөргүй 24 цагийн үйлчилгээ эхэлжээ

Архи, тамхинаас гарах хүсэлтэй залууст зориулсан үнэ төлбөргүй 24 цагийн үйлчилгээ эхэлжээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Хорт зуршилгүй залуу” архи, тамхины эсрэг аян өрнүүлж байна.

https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df363778b46183ec%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff2a3c0d92b32d3%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2b1s&layout=quote&locale=en_US&sdk=joey Сүүлийн жилүүлэд гэр бүлийн тэр дундаа хүүхдийн хүчирхийллийн тоон үзүүлэлт хангалттай хэмжээнд буурахгүй байгаа. Үүний гол шалтгаан нь хүүхдийн хүчирхийллийн 77 хувь нь архинаас болж, гэмт хэрэг үйлдэгчдийн 60 хувь нь тухайн гэмт хэргийг үйлддэгт байгаа юм.

Тиймээс мэргэжлийн байгууллагууд хамтран зорилтот хэсэгт чиглэн “Хорт зуршилгүй залуу” цахим үйлчилгээг эхлүүлжээ. Аяны хүрээнд мэргэжлийн сэтгэл зүйч, наркологийн эмч нар 24 цагаар ажиллаж, 1800-1893 дугаараар дамжуулан мэдээлэл зөвлөгөөг өгөх, архи, тамхинаас гарах гэж байгаа залуучууст зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээ юм. Шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн үйлчилгээ үзүүлж, хэвтэн эмчлэх боломжийг бүрдүүлжээ. 

Аяны хүрээнд 100 залууг хорт зуршилгүй болгохоор төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 30 орчим залуу эмчлэгдсэн гэж мэдээллээ.

Наркологийн эмнэлэгт жилд 2,000-2,200 гаруй хүн хэвтэн эмчлүүлдгээс 40-45 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг байна. Харамсалтай нь үүний 98 хувь нь ямар нэг байдлаар архины хамааралтай, 100 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ.  Тиймээс залуусын дунд тамхинаас татгалзах хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоёр бүлгийн уулзалт сургалт, боловсролын үйлчилгээг давхар хэрэгжүүлж байгаа аж.  

Дэлхий нийтэд нэг өдөрт гурван сая хүн архинаас болж нас бардаг гэсэн харамсалтай мэдээлэл байдаг. Гэхдээ тухайн хүн өөрөө хүсэх юм бол хорт зуршлаасаа салах амархан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН