Нүүр хуудасМэдээЗалуучуудын хөгжлийн үндэсний чуулган наймдугаар сарын 25-нд цахимаар болно

Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган наймдугаар сарын 25-нд цахимаар болно

Манай улсад 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр Монголын залуучуудын анхны байгууллагыг “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулснаас улбаалан энэ өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг билээ.

https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df73035c4817184%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff335adf059f77f4%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2b29&layout=quote&locale=en_US&sdk=joey Мөн Нэгдсэн үндэстний байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн залуучуудын өдөр” хэмээж, асуудал хөндсөн уриа дэвшүүлж шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого, чиглэлд хандуулдаг.

Энэ жилийн уриаг “Хүнсний эрүүл, аюулгүй байдал: Залуучуудын оролцоо, инноваци” хэмээж, нийгмийн хөгжил, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад залуучуудын санаачилга, оролцоо чухал болохыг онцоллоо.

Манай улсад дэлхийн болон Монголын залуучуудын өдрийг тэмдэглэхтэй уялдуулан Залуучуудын хөгжлийн сарын аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд, олон улсын чиг хандлагатай уялдуулахын зэрэгцээ Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил тохиож буйг онцолж байгаа юм.

Сарын аяны онцлог арга хэмжээний нэг болох Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганыг наймдугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулах гэж байна.

Чуулганаар залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, сайн дурын ажил, эрүүл аюулгүй хөгжих, орчныг бүрдүүлэх, орон сууцаар хангах зэрэг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон талт арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, сорил, бэрхшээлийн тухай хэрэгжүүлэгч талуудын илтгэл, танилцуулгыг сонсож, залуучууд, олон нийт нээлттэй хэлэлцэх юм.

Чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн зөвлөл зохион байгуулж, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан дэмжин оролцож байна.

Монгол Улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуус эзэлдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН