Нүүр хуудасМэдээАТҮТ: Техник хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

АТҮТ: Техник хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Энэ оны эхний долоон сарын байдлаар 398245 тээврийн хэрэгсэл техник хяналтын үзлэгт хамрагджээ.

Түүнээс 8699 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Эдгээр тэнцээгүй тээврийн хэрэгслүүдэд нэг сарын дотр эвдрэл гэмтлээ засан дахин үзлэгт хамрагдах боломж олгодог байна.

Стандарт хангаагүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг хориглосон арга хэмжээ аван ажиллаж байна. Хэрэв оролцсон тохиолдолд торгууль ногдуулж байгаа юм.

Иргэн та Монгол улсын замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд техник хяналтын үзлэгт заавал хамрагдаж стандартад нийцсэн тээврийн хэрэгслээр зорчихыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН