Нүүр хуудасМэдээАхмад албан хаагчид нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртлээ

Ахмад албан хаагчид нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртлээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд үе, үеийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэн мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардуулав.

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Тухайлбал, улс, нийслэл, дүүргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадууд болон албан хаагчдад төрийн дээд одон медаль, нийслэлийн дээд шагнал Хангарди одонг гардуулсан юм.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Төрийн дээд одон медаль болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хангарди одонгоор Сонгинохайрхан дүүрэгтэй ажил, амьдралаа холбосон албан хаагчид болон тэтгэвэртээ гарсан 30 гаруй ахмад ажилтнууд шагнууллаа.

Нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ой дээр Нийслэлийн болон дүүргийн төр захиргааны байгууллагад 28 жил үүрэг гүйцэтгэж, 2017 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаа Д.Төмөрбаатар болон Ахмадын хорооны дарга Т.Самдан нар энгэрээ мялааж, олон хүний баяр дээр давхар баяр нэмлээ. Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойн баяр дээр хүндтэй шагналаар энгэрээ мялаасан үе, үеийн албан хаагчид та бүхэндээ халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
7 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН