Нүүр хуудасМэдээАялал жуулчлалын хөгжлийн төв салбарынхныгаа бүтээлч аянд уриаллаа

Аялал жуулчлалын хөгжлийн төв салбарынхныгаа бүтээлч аянд уриаллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбоо санаачлан Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй “Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ы нээлтийн үеэр Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ орон нутгийн хөгжилд аялал жуулчлалын салбарынхны үүрэг оролцоо, хувь нэмэр томоохон нөлөөтэй болохыг онцолсон бөгөөд тус төв өнгөрсөн онд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг чадавхжуулах 6 удаагийн сургалт зохион байгуулсан. Нийт аймгуудын нутгийн иргэдийн аялал жуулчлалын талаарх мэдлэг ойлголтын судалгааг хийсэн. Мөн нийт аймгийн аялал жуулчлалын хөтөч ном, видео контентыг бүтээсэн зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.

Энэ онд уг төв орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллахад бэлэн гэв.

Түүний зэрэгцээ 21 аймгийн БОАЖГ-ын удирдлага болон мэргэжлийн холбоод, нийт салбарынхандаа хандаж дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн хөшөө дурсгалынхаа өнгийг сэргээн засварлах, угтах үүд хаалгаа угааж өнгөлөх, туг далбаагаа шинэчлэн солих, жорлон, нийтийн бие засах газруудаа стандартын дагуу шинэчлэх зэрэг бүтээлч ажлуудыг дор бүрнээ өрнүүлэх уриалгыг Аялал жуулчлалын хөгжлийн төвийн зүгээс дэвшүүлж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтарч хийх “Ирлээ, явлаа, цэвэр” хоггүй аялах аянд нэгдэхийг уриаллаа.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН