Нүүр хуудасМэдээБаянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт 90 хувьтай явагдаж байна

Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт 90 хувьтай явагдаж байна

Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын талбайд Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай болон холбогдох албаныхан өнөөдөр ажиллалаа. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөн, төвийн бүсийн төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахаар 6 дэд төвийг барьж байгаа юм. Тус төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Баянхошуу, Толгойт гэсэн хоёр дэд төвийн бүтээн байгуулалтын ажил өрнөж буй.

Тодруулбал, Баянхошуу дэд төвийн ажлын явц 90 гаруй хувьтай явагдаж байгаа бол Толгойт дэд төвийн газар чөлөөлөх ажил дуусч барилга байгууламжийн төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийг түшиглэн төвийн инженерийн шугамд холбогдсон бизнес инкубатор төв, түрээсийн орон сууцны хороолол, шинэ сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээг нэг дороос авах нэг цэгийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээний газрууд бий болж иргэдэд ээлтэй орчин, ажлын байр нэмэгдэх боломж бүрдэж байгааг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгон хэллээ.

1 хүн, зогсож байгаа болон "з0Ð сонг сонгинохайрханчууд ирханчууд" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Түүнчлэн 9-р хороонд баянхошуу дэд төвийг түшиглэн “Ногоон орон сууц” хороолол барих газар дээр албаныхан ажиллалаа. Газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууссан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэхэд шаардагдах хөрөнгө мөнгийг албаныхан яаралтай шийвдэрлэхээр боллоо.

газрын зураг гэх мэтийн зураг байж болно

Мөн уг төслийн хүрээнд дүүргийн 9,24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн” байгуулагдаж байгаа бөгөөд иргэд, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралтын газар нэгээр нэмэгдэж байна. Нийтдээ 2 га газарт хөлбөмбөг, сагсанбөмбөг болон чийрэгжүүлтийн талбай, хоёр талаараа дугуйн зам, явган хүний замаар холбогдсон, боловсон бие засах газар, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн байхаар төлөвлөлтийг хийсэн. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил энэ оны 4 дүгээр сарын 05-нд эхэлсэн юм.

гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН