Нүүр хуудасМэдээБНСУ-ын хилээр нэвтрэн гарах, оршин суух хугацааг сунгах журамд өөрчлөлт оржээ

БНСУ-ын хилээр нэвтрэн гарах, оршин суух хугацааг сунгах журамд өөрчлөлт оржээ

Сүүлийн үед коронавирусийн тархалт, халдварын тоо буурч нислэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан БНСУ-ын Цагаачлалын албанаас 2022 оны тавдугаар сарын 11-ний /Лхагва гараг/ өдрөөс эхлэн хилээр гарах /явах/ оршин суух хугацааг сунгах зөвшөөрлийн журамд өөрчлөлт орсныг мэдэгджээ.

Гадаадын иргэн харьяатын тухай хуулийн хэрэгжилтийн журмын 32 дугаар зүйлд заасны дагуу хилээр нэвтрэн гарах хугацааг сунгах хүсэлт гаргахдаа:

Бүртгэлтэй гадаад иргэдийн хувьд:

  • Явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас хилээр гарах /явах/ боломжгүй болсон тохиолдолд
  • Тус улсад зорьж ирсэн ажлаа дуусгаад дотооддоо аяллын зорилгоор түр хугацаанд оршин суухыг хүсэх тохиолдолд.

Богино хугацаагаар оршин сууж байгаа гадаад иргэдийн хувьд:

  • Явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас тус улсаас гарах боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд
  • Зөвшөөрлийг сунгах хугацаа 30 хүртэл хоног байна.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Буцах нислэгийн тийз болон шалтгаанаа тайлбарласан бичиг
  • Шалтгааныг нотлох бичиг баримт /Эмнэлгийн тодорхойлолт гэх мэт/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /Нотлох бичиг баримт/

Бүртгэл хийх арга:

hikorea.go.kr вэб хуудаст нэвтэрч цахимаар бүртгүүлэх болон харьяа Гадаад иргэн харьяатын газарт өөрийн биеэр очиж мэдүүлнэ.Хэрэв өмнө нь хилээр гарах хугацааг дор дурдсан нөхцөлөөр сунгаж байсан тохиолдолд Гадаадын иргэн харьяатын албанд очиж хугацааг сунгах хүсэлт гаргах боломжтой бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагаас бичиг баримтыг шалгасны дараа оршин суух хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

  • Халдварт өвчин, дайны нөхцөл байдал зэргээс шалтгаалж улсын хил хаагдсан, агаарын тээвэр зогссоноос үүдэн явах нислэг, хөлөг онгоц байхгүй зэрэг бусад давагдашгүй нөхцөл байдлын улмаас хилээр гарах боломжгүй болсон тохиолдолд
  • Хилээр гарах боломжгүй болсон, яаралтай гэнэтийн нөхцөл байдал үүсэж тухайн орны Засгийн газрын зүгээс хамтран ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд
  • Бага, дунд, ахлах ангид суралцаж буй улмаас хилээр гарах боломжгүй тохиолдолд
  • Солонгос иргэнтэй албан ёсны гэр бүл болсон эхнэр/нөхрийн зэрэг хүмүүнлэгийн шалтгаан байгаа тохиолдолд.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН