Нүүр хуудасМэдээБурхан багшийн их дүйчин өдөр хоёр өдөр тохиож байгаа ч зөвхөн...

Бурхан багшийн их дүйчин өдөр хоёр өдөр тохиож байгаа ч зөвхөн 6 сарын 14-нд бүх нийтээр амарна

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн баярын болон тэмдэглэлт өдрүүдэд нийт 15 хоног амардаг.

Энэ сард хуулийн дагуу Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм.

Гандантэгчэнлин хийдээс “2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно” гэж мэдэгдсэн байна.

Тиймээс албан ёсоор амрах өдөр нь зургаадугаар сарын 14-нд болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН