Нүүр хуудасМэдээБусдын толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяа дахин зөрчлийн хэрэгт холбогджээ

Бусдын толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяа дахин зөрчлийн хэрэгт холбогджээ

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн /танхайрах/ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар холбогдогч Б.Ариунзаяад зөрчлийн хэрэг үүсгэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Уг зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн захирамжаар хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулав. Улмаар зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэлээ.Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл.Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэсэн хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН