Нүүр хуудасМэдээБ.Пүрэвдорж: Бог тутамд 20-30 мянган төгрөг, бод тутамд 200.000 төгрөгийн авилгалыг шууд...

Б.Пүрэвдорж: Бог тутамд 20-30 мянган төгрөг, бод тутамд 200.000 төгрөгийн авилгалыг шууд бусаар Ч.Улааны халаасанд хийсэн

Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан тухайгаа мэдээллээ.

Тэгэхдээ ХХААХҮ-ийн Сайд Ч.Улааныг огцруулах гурван үндэслэл байгааг тэрээр онцолсон. Тодруулбал,

Нэгдүгээрт, Малчдын малын үнийг унагасан. Орлогыг багасгасан.

Хоёрдугаарт, Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан. Дампууруулах хэмжээнд хүргэсэн.

Гуравдугаарт, БНХАУ-ын эзэдтэй махны үйлдвэрүүдийг дэмжсэн гэдэг гурван үндэслэлээр огцруулах хуулийн төслийг өргөн барьжээ.

Б.Пүрэвдорж: “Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ үнэхээр хангалттай хэмжээнд өссөн байсан. Өөрөөр хэлбэл нэг төлөг 100.000 төгрөг, нэг эм хонь 130.000 төгрөг, нэг эр хонь 160.000 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар тус бүрдээ 20-30 мянган төгрөгөөр уначихсан байгаа. Бод мал нэгж тус бүрдээ 200.000 төгрөгөөр унасан байгаа. Энэ унасан шалтгаан бол цэвэр Ч.Улаан сайдын гаргасан ганцхан алга дарам цаас буюу Хятад компаниудад өгсөн квотын үрээр энэ уналт бий болсон. Махны үйлдвэрүүд зөвшөөрөлтэй 12 үйлдвэрийн квотыг ашиглан махаа БНХАУ руу экспортлох хүсэлт гаргадаг. Тэдгээр  үйлдвэр нь авлига өгч квот авсан тул нэг кг мах тутамдаа 12 юаний төлбөр нэмдэг. Тухайлбал, адууны мах нэг кг 5000  төгрөг байх ч  4800 төгрөгийн төлбөр нэмж байгаа юм. Иймээс махны үйлдвэрүүд ашиг нь багасаж байгаа тул махны үнийг унагаах замаар дээрх мөнгийг төлж байна” гэж мэдэгдлээ.

Улсын хэмжээнд 130 гаруй махны үйлдвэр байдаг ч зөвхөн 12 үйлдвэрт мах экспортлох зөвшөөрөл олгодог байна. Ингэснээр, махны үйлдвэрүүд авлига өгч энэхүү квотыг авах ба дийлэнх нь Хятадын үйлдвэр байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН