Нүүр хуудасМэдээГадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг ажлаас нь чөлөөлөв

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг ажлаас нь чөлөөлөв

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар томилгооны асуудлыг хэлэлцэв. Тодруулбал Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Түүнчлэн хуралдаанаар

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төсөл
  • Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ
  • Засгийн газрын авто бааз ТӨҮГ-т авах арга хэмжээ
  • 2023 оныг Монголд зочлох жил зарласантай холбогдуулан Аялал жуулчлалын Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН