Нүүр хуудасМэдээДархан-Уул аймгийн баг тамирчид 57:29 секундын амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоожээ

Дархан-Уул аймгийн баг тамирчид 57:29 секундын амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоожээ

Гал унтраах техник спортын эрэгтэй 26, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээний 4х100 метрийн төрөлд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид 57:29 секундын амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.

Улсын дээд рекордыг өмнө нь Монгол Улсын шигшээ баг 57:77 секундын амжилтаар эзэмшдэг байсан.

Тус төрөл нь 400 метрийн урттай, зууван цагариг хэлбэртэй 100 метр бүхий дөрвөн хэсэг гүйлтийн замаас бүрддэг бөгөөд замын өргөн 2.5 метр, хязгаарлах шугамын өргөн 5 см, гүйлтийн замыг зүүн гар талаас 1, 2 дугаар зам гэж дугаарлаж дасгал гүйцэтгэх аргачлалаар зохион байгуулдаг онцлогтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН