Нүүр хуудасБусадД.Одбаяр гэгч этгээд Монголчуудын нэрийг шороотой хутгалаа

Д.Одбаяр гэгч этгээд Монголчуудын нэрийг шороотой хутгалаа

Өнөөдөр “ХҮН-аас Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буух ёстой, эс бөгөөс УИХ түүнийг эгүүлэн татах ёстой хэмээн мэдэгдлээ. 

ХҮН НАМ“-ын дарга Б.Найдалаа “Үндсэн хуулийн цэцийг цэвэрлэх цаг нь болжээ. Д.Одбаяр гэгч этгээд Монголчуудын нэрийг шороотой хутгалаа. Энэ бол ганцхан даргын асуудал мэт боловч угтаа бол маш том асуудал юм.  ХЗДХ-ийн сайдаас нь эхлүүлээд олон дарга ил далдаар өмөөрч байна. Энэ бол Монгол Улсад бугшаад байгаа авлига, ёс зүйгүй байдал, хуулинд захирагддаггүй байдал газар авсны илрэл юм. Д.Одбаярт өршөөл хэрэггүй. Тэр БНСУ-д хэргээ хүлээчихээд Монголд хүлээхгүй байгаа нь биднийг доромжилж байгаа хэрэг. Ийм учраас тэр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох ёстой. Үгүй бол УИХ Д.Одбаярыг эгүүлэн татахыг шаардаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН