Нүүр хуудасМэдээЕТГ: "Сугалаагүй цэцэрлэг" бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

ЕТГ: “Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэцэрлэгийн багш, ажилчдын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, эх орны ирээдүй болсон бяцхан  үрсийг эрдэм боловсролтой, зөв төлөвшилтэй, эх оронч, үндэсний өв соёлоо дээдэлсэн иргэн болгон хүмүүжүүлэх эрхэм үйлсэд сэтгэл зүрх, эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж буй багш, ажилчдын төлөөлөлтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлэв.

Ирээдүй хойч үеийнхээ хөгжил төлөвшил, эх орныхоо сайн сайхны төлөөх гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулж, хичээл зүтгэл, халуун сэтгэл, хариуцлагатай хөдөлмөрөөрөө олон мянган хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлж яваад нь ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН