Нүүр хуудасМэдээЖирэмсэн хүнд коронавирусын эсрэг вакцин хийхгүй

Жирэмсэн хүнд коронавирусын эсрэг вакцин хийхгүй

Коронавирусын эсрэг вакциныг эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын ажилчин албан хаагч, дараа нь голомтонд ажиллаж байгаа төрийн албаныханд хийх бол гуравдугаарт 50 дээш насны ахмад настан, хууч өвчтэй хүмүүст хийх ажээ.

Харин эмэнд харшилтай хүмүүст дархлаажуулалт хийхгүйг ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.

Мөн жирэмсэн эмэгтэйд коронавирусийн вакцин хийхгүй. Жирэмсэн эмэгтэйд нөлөөлөх нөлөөллийг тогтоогдоогүй учраас хийхгүй юм байна.

Харин хөхүүл эмэгтэйчүүд хамрагдаж болно. Хийлгэсний дараа тариулсан хэсгийг хөндөхгүй байх, ус хүргэхгүй байх, даарахгүй байх, боломжтой бол ажил эрхлэхгүй, ажил амралтаа зохицуулах шаардлагатайг хэллээ.

Дархлаажуулалт хийлгэсэн ч гэсэн иргэд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, албан байгууллагууд ажилчдынхаа 3/1-нийг ажиллуулах зэрэг дүрэм журмыг мөрдөх нь маш чухал гэдгийг хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН