Нүүр хуудасМэдээЖ.Батсуурь Ардчилсан намын даргад өрсөлдөнө

Ж.Батсуурь Ардчилсан намын даргад өрсөлдөнө

Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өглөө. Тэрбээр “Ардчилсан нам МонголУлсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн үзэл баримтлалтай нам. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай ардчилсан Монгол Улс байхын тулд Ардчилсан нам Монгол Улсын хөгжлийн түүчээ улс төрийн хүчин байх болно. Бид ялдаг, бодлогоо хэрэгжүүлдэг Ардчилсан нам байх болно” хэмээн мэдэгдэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН