Нүүр хуудасМэдээҮСХ: Агаарын тээврийн ачаа 4.9 дахин нэмэгджээ

ҮСХ: Агаарын тээврийн ачаа 4.9 дахин нэмэгджээ

Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны нэгдүгээр сард 1.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 890.5 (4.9 дахин) тонноор нэмэгдлээ. 

Нэгдүгээр сард агаараар дотоодод 0.7 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.4 (2.6 дахин) тонноор, олон улсад тээсэн ачаа 1.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 890.1 (4.9 дахин) тонноор нэмэгдсэн байна.

Агаарын тээврээр зорчигчид дээрх сард 41 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.8 (5.7 дахин) мянган хүнээр ихэсжээ. Агаарын тээврээр зорчигчид өмнөх сарынхаас 6.4 (18.6 хувь) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Пукет, Истанбул чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Агаарын тээврээр орон нутагт зорчигчид нэгдүгээр сард 21.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 16 (3.8 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Ийнхүү нэмэгдэхэд Ховд чиглэлийн зорчигч 16.5, Өлгий чиглэлийн зорчигч 5.3, Улиастай чиглэлийн зорчигч 4.7 дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Агаарын тээврээр олон улсад зорчигч мөн сард 19.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 17.7 (13.8 дахин) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Сөүл, Истанбул, Пукет чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны 1 дүгээр сард 45 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.1 (5.7 дахин) тэрбум, өмнөх сарынхаас 11.4 (33.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг ҮСХ-оос мэдээлжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН