Нүүр хуудасМэдээЖ.Ганбаатарын зөвлөх хийж явсан Г.Гангамөрөний Өөрийн орлого ₮148 сая, Өрхийн орлого ₮223...

Ж.Ганбаатарын зөвлөх хийж явсан Г.Гангамөрөний Өөрийн орлого ₮148 сая, Өрхийн орлого ₮223 сая

Газ асааж, ногоо арилган машиндаа хоол хийж явсан Г.Гангамөрөн Нийслэлийн бүхий л томоохон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хариуцдаг.

Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, менежмент” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын ойрын хүн гэгдэх Г.Гангамөрөн ажиллаж байна. Нэгэн цагт Г.Гангамөрөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт зөвлөж явсан юм.

Тэрээр 2020 онд орон нутгийн сонгуульд өрсөлдөж, НИТХ-ын төлөөлөгч хийхээс гадна Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын даргаар давхар ажиллаж байсан юм. Харин 2024 оны орон нутгийн сонгуульд оролцоогүй бөгөөд өнөөдөр тэрээр нийслэлийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хариуцдаг тус компанид томилогдон ийнхүү удирдаж байна.

Машиндаа хоол хийж багагүй дуулиан, шүүмжлэл дагуулсан түүнийг нийгмийн чухал асуудлыг ёжтойгоор хөндөж гаргасан гэж олон нийт дүгнэдэг.

Тэгвэл түүний 2025 онд АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцъя.

Тэрээр мэдүүлэгтээ:

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮148 сая

Гэр бүлийн орлого: ₮223 сая

Орон сууц барилга байгууламж: ₮220 сая /Нийтийн орон сууц-1, /

Тээврийн хэрэгсэл: ₮110 сая /Жийп болон туулах чадвар өндөр Lexus 570 – 1/

Мал аж ахуй: ₮113 сая /Хонь-250, Ямаа-180, Адуу-10/

Газар: ₮100 сая /Өмчлөх-5га-1/

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая

Хадгаламж: ₮45 сая

Авлага: ₮0 сая

Зээл: ₮0

Өв залгамжлал- ₮30 сая гэж мэдүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН