Нүүр хуудасМэдээД.Ундармаа: Бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийн боломжуудыг хэлэлцлээ

Д.Ундармаа: Бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийн боломжуудыг хэлэлцлээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөр, арга хэмжээг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаатай уялдуулах, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бичил бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг тогтворжуулах, өргөжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор санал солилцох, хэлэлцүүлэг уулзалт болжээ.

Тус уулзалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан нарын хамт нээж үг хэлж, хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтад Ерөнхийлөгчийн үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын зөвлөх, ХХҮЕГ-ын холбогдох удирдлага, албан хаагчид, Жижиг, дунд үйлдвэрийн газрын холбогдох удирдлага, албан хаагчид, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн удирдлага, албан хаагчид, Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) ICED төслийн захирал, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл, Нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдлагууд, Нийслэлийн 9 дүүргийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвийн удирдлагууд, Үйлдвэрлэл технологийн паркийн удирдлагууд, Хөрөнгө оруулалт худалдааны газар, Агро-сити эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын албаны албан хаагчид оролцож санал солилцлоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН