Нүүр хуудасМэдээЗАВХАН: Эрүүл мэндийн төвүүд шаардлагатай эм, тарианы хоёр сарын нөөцтэй байна

ЗАВХАН: Эрүүл мэндийн төвүүд шаардлагатай эм, тарианы хоёр сарын нөөцтэй байна

Тус аймгийн эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг аймгийн ЭМГ-аас өглөө.

Завхан аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1145 эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Аймгийн хэмжээнд байгаа эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс төвлөрсөн халаалтад холбогдсон 27 эмнэлэг, төвлөрсөн халаалтад холбож байгаа нэг эрүүл мэндийн төв байгаа. Харин төвлөрсөн халаалтад холбогдоогүй нэг сумын эрүүл мэндийн төв өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, 10 автомашин мод буюу дөрвөн сарын түлээг нөөцөлсөн байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх 120 ортой хүүхдийн эмнэлгийн дээврийн засварын ажил 90.5 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх эмнэлгүүд хоёр нэр төрлийн вирусний эсрэг эмийн хоёр сарын нөөцтэй, вирусний эсрэг тариа нэг сарын, 16 төрлийн хувийн хамгаалах хэрэгсэл хоёр сарын нөөцтэй байна.

Харин урвалж оношлуур, түргэвчилсэн тест 3000 ширхэг буюу хоёр сарын нөөцтэй, PCR урвалж 421 ширхэг, амин чухал зайлшгүй эм, тариа 35-60 хоногийн нөөцтэй байна. Харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн автомашин 45, боломжгүй гурав, засвар үйлчилгээ хийх шаардлагатай  нэг автомашин байна. Баянтэс, Баянхайрхан, Тэлмэн, Түдэвтэй сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин нэн шаардлагатай байгаа талаар улсын Онцгой комиссын Шуурхай багийг тус аймагт ажиллах үеэр дуулгаж, хүсэлт тавьсан байгаа гэв.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН