Нүүр хуудасМэдээОрхон аймагт он гарсаар зам тээврийн осолд 16 хүүхэд өртжээ

Орхон аймагт он гарсаар зам тээврийн осолд 16 хүүхэд өртжээ

 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. 

Тус хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх үүднээс эцэг эхчүүд сургуулийн ойр орчмын авто замд тогтсон цагийн хуваарийн дагуу зохицуулалт хийхээс гадна сургууль орчмын бүсэд гэмт хэргээс сэргийлэх хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл Орхон аймагт “School police” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Х.Одбаяр мэдээллээ.

Орхон аймгийн хэмжээнд 2022 он гарснаар зам тээврийн осолд 16 хүүхэд өртсөн байна. Эдгээр хүүхдийн дийлэнх нь сургууль орчмын явган хүний гарц дээр зам тээврийн осолд өртжээ. Иймд эргүүлд гарч буй эцэг эхчүүдийг өөрсдийн хариуцсан хяналтын цэгүүд дээр ажил үүргээ анхааралтай гүйцэтгэхийг санууллаа.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН