Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор зааглан, нэг удаад хамгийн ихдээ 50,000 төгрөгийн шатахуун олгож эхэлсэн. Тэгш, сондгойгоор заагласнаар дараагийн шатахуун татан авалт хийх хүртэлх хугацаанд ШТС-уудын савны нөөц тасалдахгүй байх боломж эхний ээлжид бүрдэж байна.





