Энэтхэг-Номхон далайн бүсийн Армийн удирдлагын семинар (IPAMS) 2026 оны 9 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Шинэ Зеландын Окланд хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Бүс нутгийн улс орнуудын Хуурай замын цэргийн удирдлага, цэргийн төлөөлөгчдийг нэгтгэсэн тус семинарт Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал оролцож, бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Мөн энэ хүрээнд Шинэ Зеландын Хуурай замын цэргийн орлогч дарга, бригадын генерал Хамиш К.Гиббсонтой уулзаж, хоёр улсын Хуурай замын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр ярилцсан юм





