Нүүр хуудасМэдээЗүрхний аблаци эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэг амжилттай нэвтрүүллээ

Зүрхний аблаци эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэг амжилттай нэвтрүүллээ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд “ЗҮРХНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэл зүйн үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ хүрээнд БНСУ-ын Корeа Их Сургуулийн “АНАМ” эмнэлгийн “Зүрхний хэм алдалт”-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон хоёр эмчийг зургаан сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтад хамруулсан аж.

Тэгвэл БНСУ-ын Корeа Их Сургуулийн “АНАМ” эмнэлгийн Хэм Алдагдлын Шим Жэ Мин профeccороор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн Зүрхний Төвийн “Зүрхний Хэм Алдагдал”-ын багтай хамтран “Тосгуурын хэм алдалт, Ховдлын хэм алдалт, Ховдлын дээрх хэм алдалт” оноштой таван тохиолдолд Зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг  энэ сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэлээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН