Нүүр хуудасМэдээИрэх амралтын өдрүүдэд тодорхой цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн...

Ирэх амралтын өдрүүдэд тодорхой цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус үйлчилнэ

2018 оны Нохой жилийн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын А/71 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Тээврийн газраас дараах арга хэмжээг аваад байна.

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны Бямба гаригууд, 2 дугаар сарын 04, 11-ний Ням гаригуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү  10 их багтаамжийн автобус 10:00,12:30,15:00 цагт үйлчилнэ.

№Чиглэлийн нэрСуурьшлын цэгээс хөдлөх цагНарантуул захаас хөдлөх цагҮйлчлэх ААНБ
1Орбит-Нарантуул зах /түр/10:0011:09Тэнүүн-Огоо ХХК
12:3013:39
15:0016:09
2Нарангийн гол-Нарантуул зах /түр/10:0011:14Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар
12:3013:44
15:0016:14
3ХМК-Нарантуул зах /түр/10:0010:57Сутайн буянт ХХК
12:3013:27
15:0015:57
4Баянхошуу-Нарантуул зах /түр/10:0011:00Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар
12:3013:30
15:0016:00
5Нисэх-Нарантуул зах /түр/10:0011:04Автотерминал трейд ХХК
12:3013:34
15:0016:04
6Яармаг-Нарантуул зах /түр/10:0010:48Эрдэм транс ХХК
12:3013:18
15:0015:48
7Автобус бааз-Дэнжийн 1000-Нарантуул зах /түр/10:0010:41Монкара ХХК
12:3013:11
15:0015:41
8Чингэлтэй-Нарантуул зах /түр/10:0010:54Эрдэм транс ХХК
12:3013:24
15:0015:54
9Сэлбэ амралт-Бэлх-Нарантуул зах /түр/10:0011:05Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар
12:3013:35
15:0016:05
10Шархад-Нрантуул зах /түр/10:0010:35Тэнүүн-Огоо
12:3013:05
15:0015:35

Сар шинийн баярыг угтаж томоохон худалдааны төвруу зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгдэх тул Ч:21а “Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол”, Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж” чиглэлүүдийн хөдөлгөөний чиг доорх зураглалын дагуу үйлчилнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН