Нүүр хуудасМэдээ“ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн хамт олон “Ирээдүйгээ хамгаалъя” уриатай орон нутгийн замын хөдөлгөөний соёл нэгдсэн арга хэмжээг өнөөдөр /2021.07.10/ “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоон дээр зохион байгууллаа. Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн шуурхай штабын дарга Т.Вандандорж, дүүрэг дэх цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн дарга Г.Эрдэнэсүх болон бусад албаныхан оролцлоо. Тус арга хэмжээ нь орон нутгийн замд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нарт зам тээврийн осол гарахад нөлөөлдөг шалтгаан нөхцөлийг ойлгуулж, жолооч, зорчигчдын хариуцлагыг дээшлүүлэх, эцэг эх асран хамгаалагч нарын хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг аюулгүй тээвэрлэх зэрэг зөв дадал хэвшлийг бий болгох замаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм. Өнөөдөр орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөн идэвхтэй байсан бөгөөд дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн иргэдийг тодорхой асуумж, шаардлагатай дархлаажуулалтын гэрчилгээг харгалзан нэвтрүүлж байна. Мөн энэ үеэр Тээврийн цагдаагийн алба болон дүүргийн замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид жолооч, зорчигчдод гарын авлага бүхий зөвлөмж, хол замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх таниулан ажиллалаа. Мөн тээврийн цагдаагийн Ерөнхий газраас орон даяар “Итгэл сэтгэл” аяныг өрнүүлж байгаа бөгөөд жолоочдын хөнгөн зөрчлүүдийг нэг удаа анхааруулан, сануулах арга хэмжээг зохион байгуулж байна. Тодруулбал, хамгаалах бүс зүүгээгүй, гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл бүрэн бус зэрэг зөрчлүүд дээр сануулах арга хэмжээ авч байна. Иргэн та бүхэн холын аян замд гарахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг мөрдөн ирээдүйгээ аюулаас хамгаалаарай.

1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН