Нүүр хуудасМэдээТАНИЛЦ: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

ТАНИЛЦ: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.Мөн дүүргээс сонгогдон гарсан УИХ-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгчид, ДИТХ-ын төлөөлөгчид хамтран Улс, нийслэлийн төсөвт бүтээн байгуулалтын хөрөнгийг суулгаж байгаа юм.

*Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 11-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

*Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хонхорын 2 дугаар гудамжинд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг “Дэрэн наран” ХХК гүйцэтгэж байна. Барилгын ажлын явц 60 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно

*Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 105 дугаар сургуулийн спорт заалны өргөтгөлийн ажил “Мета менежмент” ХХК гүйцтгэж байна. Барилгын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ оны 8 дугаар сард ашиглалтад орно

*Хувьсгалчдын гудамжнаас Хонхор 6-177/б тоот хүртэл 800 метр хатуу хучилттай авто зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл газар чөлөөлөлтийн ажлын шатанд явагдаж байна

*Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан амралт соёл үйлчилгээний төв”-ийн барилгын гүйцэтгэлийн ажил худалдан авах ажиллагааны шатанд явагдаж байна

*Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Овоот 6 дугаар гудамжнаас Амины орон сууц 4 дүгээр хэсгээр дамжин өнгөрөх үерийн усны сувгийн ажлын зураг төсөл батлагдан ажлын даалгавар нь гарч худалдан авах ажиллагааны шатанд явагдаж байна

*Энэ оны 7, 8 дугаар сард Австарын хөрөнгө оруулалтаар амины орон сууц 3, 4 дүгээр хэсэг, Овоот 5, 6, 7, 8 дугаар гудамж, Хонхор 2, 3, 4, 5, 6, 7 дугаар гудамжнуудад 231 ширхэг гэрэлтүүлгийн ажил энэ оны 8 дугаар сард хийгдсэнээр хорооны нутаг дэвсгэр бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм.

гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
дотор гэх мэтийн зураг байж болно
авто зам болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН