Нүүр хуудасМэдээКолумбын поп дуучин Шакира татвараас зайлсхийсэн нь нотлогдвол 8 жилийн хорих ял...

Колумбын поп дуучин Шакира татвараас зайлсхийсэн нь нотлогдвол 8 жилийн хорих ял авна

Колумбын поп дуучин Шакира татварын луйврын хэргээр Испанийн шүүхэд дуудагджээ.  Дуучин бүсгүй өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй хэмээн шийдвэрийг удаа дараа үгүйсгэж, шүүх хуралд орохгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

Испанийн прокурорууд 2018 онд Шакираг 2012-2014 онд олсон орлогоосоо 14,5 сая евро буюу 13,9 сая ам.долларын татвар төлөөгүй гэж буруутгасан. Тэрбээр татвараас зайлсхийсэн нь нотлогдвол найман жилийн хорих ял, их хэмжээний торгууль төлөх юм. Барселон хотын ойролцоох Эсплугес де Ллобрегат хотын шүүхээс Шакираг татварын луйврын хэргээр зургаан зүйл ангиар шийтгэнэ гэж мэдэгдсэн ч хурлын тов хараахан гараагүй байна.

skip-share

Тэр бүх өр болон нэмэлт 3 сая евро (2.8 сая доллар) хүүг аль хэдийн төлсөн гэж мэдэгджээ.

Өдгөө 45 настай Шакира мэдээллийг няцааж, шүүх хуралд орохгүйн тулд хэлэлцээрээс татгалзаж байв. Түүний олон нийттэй харилцах төлөөлөгчийн мэдээлснээр бүх өр болон нэмэлт 3 сая евро (2.8 сая доллар) хүүг аль хэдийн төлсөн гэж мэдэгджээ.

Энэ хэрэг нь Шакира 2012-14 онд хаана амьдарч байсантай холбоотой юм. Барселон хотын прокурорууд тэр дээрх хугацааны талаас илүү хувийг Испанид өнгөрүүлсэн бөгөөд албан ёсны оршин суух газар нь Багамын арлууд байсан ч тус улсад татвар төлөх ёстой байсан гэж үзэж байна.

Шакира, бүтэн нэр нь Шакира Исабел Мебарак Риполл бөгөөд хөлбөмбөгчин Жерар Пикетэй болзож Испани Улстай холбогдож эхэлсэн. Хоёр хүүхэдтэй хосууд өмнө нь Барселонд хамт амьдардаг байсан ч 12 жилийн харилцаагаа саяхан дуусгасан билээ.

Испани улс сүүлийн 10 жилийн хугацаанд Лионель Месси, Криштиану Роналду зэрэг хөлбөмбөгийн оддыг татвараа бүрэн төлөөгүй хэмээн хатуу арга хэмжээ авчээ. Тэд татвараас зайлсхийсэн гэм буруутай нь тогтоогдсон ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол хоёр жилээс доош хугацаагаар хорих ялаас чөлөөлөх тухай заалтын ачаар хоёулаа шоронд суулгүй мултарсан юм.

Эх сурвалж: Today

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН