Нүүр хуудасМэдээМАН: Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай улиран томилогдлоо

МАН: Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай улиран томилогдлоо

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны IX бага хурал өнөөдөр /2026.11.26/ Тусгаар тогтнолын ордонд “Нэг зорилго-нэгдмэл хүч” уриан дор зохион байгуулагдлаа. Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг тус бага хуралд дүүргийн намын 20 мянга орчим гишүүдийг төлөөлөн сонгогдсон төлөөлөгчид оролцлоо.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Пүрэвдагва Бага хуралд оролцон үг хэлж, Согинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагайг улираан дэвшүүлж буйгаа зарласан юм. Үүний дагуу санал хураалт явагдаж гишүүдийн 98.9 хувийн саналаар Н.Алтаншагай улиран сонгогдлоо.

Мөн дүүргийн намын хороон дэд даргаар Г.Ундармаа, Н.Мөнх-Оргил нар сонгогдлоо.

Энэ удаагийн хурлаар дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд даргыг сонгох, бага хурлын гишүүдийг шинэчлэх, намын хорооны бүрэлдэхүүнийг өргөтгөх, дүрмийн дагуу Хяналтын хорооны гишүүдийг шинэчилж, Тэргүүлэгчдийг батлах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Мөн бага хуралд МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар ирж үг хэлэн, гишүүдэд эв нэгдэлтэй, нэг зорилготой байхыг уриалж амжилт хүслээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН