Нүүр хуудасМэдээМаргааш орой буюу 11-р сарын 8нд сар бүтэн хиртэнэ

Маргааш орой буюу 11-р сарын 8нд сар бүтэн хиртэнэ

022 оны сарны хоёр дахь бүтэн хиртэлт маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-нд тохиох тухай судалгааны байгууллагууд мэдээлжээ.

Энэ удаа дэлхийн бөмбөрцөг сарыг нарны гэрлээс бүрэн халхлах тул хэсэг хугацаанд хүрэн улаан өнгөтэй харагдах юм.

Сарны бүтэн хиртэлтийг Төв ба Зүүн, Зүүн Өмнөд Ази, Шинэ Зеланд, Умард Америк тивээс харах боломжтой юм байна.

Улаанбаатар хотын хувьд сарны бүтэн хиртэлт маргааш оройн 6:16 цагаас эхэлж, 6:59 цагт оргилдоо хүрээд 7:41 цагт дуусах гэнэ.

Бүтэн хиртэх хугацаа нь 1 цаг 24 минут бол хагаслан хиртэх (дэлхийн сүүдэр хагаслан тусах) хугацаа нь 4 цаг 39 минут үргэлжлэх ажээ.

Эх сурвалж: space.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН