Нүүр хуудасМэдээЖэжянд олон улсын сэтгүүлчид танилцах аялал хийжээ

Жэжянд олон улсын сэтгүүлчид танилцах аялал хийжээ

Хятад улсын Жэжян мужийн Жяшин хотод олон улсын сэтгүүлчдийн танилцах аялал болжээ.

“Аз жаргалтай Хятад орон, Дижитал Жэжян” уриан дор зохион байгуулсан үйл ажиллагаанд Хятад дахь гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 40 гаруй сэтгүүлч, интернэт сүлжээнд олонд танигдсан хүмүүс, Хятадын цахим хэвлэлийн салбарын сэтгүүлчид уригдан оролцож, Жэжян мужийн хөгжил дэвшил, хамтын хөгжил цэцэглэлтэд гарсан ахиц дэвшилтэй танилцсан байна.

Жяшин хотын Коммунист намын хорооны Олон нийтэд сурталчлан ухуулах хэлтсийн дэд дарга Пан Фанмэй нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, Жяшин нь Хятадын Улаан завины хувьсгал эхэлснээр зогсохгүй “Бүс ба Зам” санаачилга, Хөх мөрний эдийн засгийн бүс зэрэг үндэсний стратегийн давуу талыг эдэлж байгааг цохон тэмдэглээд, өдгөө тус хот нь Хятадын шилдэг 100 хошуу, хот, хөдөөгийн хөгжлөөрөө тэргүүлж буй 40 хошууны тоонд багтаж, тариаланчдынхаа орлогоороо 18 жил дараалан тэргүүлж байгааг онцолжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН