Нүүр хуудасМэдээМонголын уран бүтээлчдийн *Хүрд* кино Амстердамын кино наадмын шилдгээр шалгарчээ

Монголын уран бүтээлчдийн *Хүрд* кино Амстердамын кино наадмын шилдгээр шалгарчээ

Монголын уран бүтээлчдийн бүтээсэн “Хүрд” кино Амстердамын олон улсын баримтат киноны фестивал (IDFA)-ийн дунд хэмжээний баримтат киноны төрөлд шилдэг кино (“Best Film”)-оор шалгараад байна. Ази, Европ, Латин Америкийн орнуудад зохион байгуулдаг хүний эрхийн чиглэлийн 20 гаруй кино наадамд уригдан оролцож, дэлхийн 20 гаруй орны үзэгчдийн хүртээл болоод буй уг кино өнгөрсөн 7 хоногт эх орондоо нээлтээ хийлээ. .

Тус кинонд архинд гүн орох, амиа егүүтгэх, ганцаардах, сэтгэхүйн дарамтад орох зэрэг нийгмийн өөрчлөлтийн явцад гарч буй эмзэг үеийг хүмүүсийн бодит амьдралаар тусгаж харуулжээ.

Тус киноны найруулагчаар сэтгүүлч Л.Номин ажилласан байна. Хүрд кино энэ сарын 14-нөөс “Tengis Cinema”, “Prime Cineplex Mongolia” кино театруудад гарч байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН