Нүүр хуудасМэдээНИТХ: Нийтийн тээвэр, такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг хуралдлаа

НИТХ: Нийтийн тээвэр, такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Нийтийн тээвэр, такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо.

Ажлын хэсэг нийслэлийн нийтийн тээврийн болон такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ, дүн шинжилгээ хийж, иргэдийн эрэлт хэрэгцээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг тодорхойлон, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах юм.

Энэ хүрээнд автобусны хүрэлцээ, хөдөлгөөний давтамж, хүлээлгийн хугацаа, өглөө, оройн оргил ачааллын үеийн зохицуулалт, такси үйлчилгээний хүртээмжийг судалж, бодит нөхцөл байдалд хяналт тавихаар төлөвлөж байна. Тухайлбал, үйлчилгээнд гарч буй автобусны тоо оргил ачааллын үед хэр хүрэлцэж байгаа, автобус ирэх хугацааны мэдээлэл иргэдэд үнэн зөв хүрч байгаа эсэх, нийтийн тээврийн нэгдүгээр эгнээний ашиглалт, оройн цагаар болон алслагдсан чиглэлд үзүүлж буй үйлчилгээ зэрэг асуудлыг судлахаар тооцжээ.

Ажлын хэсгийн гишүүд тулгамдаж буй асуудлыг зөвхөн урт хугацааны бодлого, хөрөнгө оруулалтаар бус, богино хугацаанд шийдвэрлэх боломжтой арга хэмжээг тодорхойлж, өвлийн ид хүйтний улирал эхлэхээс өмнө хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН