Нүүр хуудасМэдээНэг кг хуванцар хог хаягдлыг 500 төгрөгөөр худалдаж авна

Нэг кг хуванцар хог хаягдлыг 500 төгрөгөөр худалдаж авна

Монгол улсад өнгөрсөн 2021 оны долоодугаар сард орчин үеийн хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад оржээ.  

Тиймээс тус үйлдвэрийг түшиглэн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах боломж бүрдсэн байна. Энэ талаар МХЭАХНҮХ-ний ерөнхийлөгч Ц.Оюунбаатар:

“Иргэдээс 1 кг хуванцар хог хаягдлыг 500 төгрөгөөр худалдан авч дахин боловсруулах үйлдвэрийн тусламжтайгаар сав, хүлэмжийн хамгаалалтын тор зэргийг хийнэ. Орон нутгийн хог хаягдлыг нийслэлд авчрах ажлыг орон нутгийн идэвхтнүүд сум, аймгийн засаг дарга нартай хамтран зохион байгуулна. 2021 оны долоодугаар сард байгуулагдсан хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг ашиглана” гэв.

Хуванцар сав нь бусад хог хаягдлыг бодвол байгальд удаан шингэдэг. Ингэхдээ 100-1000 жилийн хугацаа зарцуулдаг юм. Нөгөө талаар маш олон химийн хортой бодисуудыг байгальд тараадаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН