Нүүр хуудасМэдээТамхиа дутуу унтрааж Богд ууланд гал алдсан байж болзошгүй иргэдийг шалгаж байна

Тамхиа дутуу унтрааж Богд ууланд гал алдсан байж болзошгүй иргэдийг шалгаж байна

Богд ууланд өнгөрсөн Баасан гарагт гарсан түймэр иргэд тамхиа бүрэн унтраагүйгээс үүдэлтэй байж болзошгүй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Зайсан толгойн зүүн талд Богд ууланд улайгаад гал гараад байх шиг байна” гэх дуудлага гуравдугаар сарын 11-ний 19:47 цагт бүртгэгджээ. 

Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг хийхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны зүүн талын уулын орой хэсэгт гал гарч 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан байдалтай байсан.

Шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, 34 настай, эрэгтэй, Н.Э гэгчийг тогтоон, шалгаж байна.

Уг гал түймэр нь татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй байгаа тул уг хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН