Нүүр хуудасМэдээНҮБ: Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэх болоогүй байна

НҮБ: Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэх болоогүй байна

 Дэлхийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд одоогоор өгөөд буй үүрэг амлалтууд нь дэлхийн температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилтдоо хүрэхэд хангалтгүй хэвээр байгааг НҮБ лхагва гарагт анхаарууллаа.

Уур амьсгалын асуудлаарх өндөр түвшний хэлэлцээ эхлэхэд ердөө долоо гаруйхан хоногийн хугацаа үлдээд байгаа үед танилцуулсан тайланд дурдсанаар, 200 орчим улс орны нэгдсэн амлалт нь энэ зууны эцэс гэхэд дэлхийн температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 2.5 хэмээр нэмэгдүүлэх замд хөтөлж байна.

Манай гаргийн температур цельсийн 1.2 хэмээр нэмэгдэхэд л цаг уурын эрс тэс үзэгдлүүдэд хэдийнээ нэрвэгдэх болоод байгаа энэ цаг үед дэлхий дахин хүлэмийн хийн ялгарлыг бууруулах яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж чадахгүй байгааг мэргэжилтнүүд сануулж байна.

“Бид дэлхийн температурыг цельсийн 1.5 хэмд тогтоон барихад шаардлагатай түвшинд хорт хийн ялгарлыг бууруулж чадаагүй байна. Энэ зорилтод хүрэхийн тулд Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөгөө яг одоо шинэчилж, ирэх найман жилд хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төлөөлөгч Саймон Стил мэдэгджээ.

НҮБ-ын мэргэжилтнүүдийн тооцоогоор, Парисын уур амьсгалын хэлэлцээрээр тохиролцсон дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэх тулд 2030 он гэхэд хорт хийн ялгарлыг 2010 оны түвшнээс 45 хувиар бууруулах шаардлагатай. Харин улс орнуудын одоогийн амлалтуудаас үзэхэд 2030 он гэхэд 10.6 хувиар л буурах тооцоо гарчээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад үл ялиг л өссөн үзүүлэлт юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэх боломжтой хэвээр байгааг онцлон тэмдэглэсэн ч улс орнуудын өгөөд байгаа үүрэг амлалт нь туйлын хангалтгүй байгааг анхааруулсан байна. Тэрбээр “ВВС” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр бид одооноос хорт хийн ялгарлыг бууруулж эхлэх ёстой гэдгийг онцолжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН