Нүүр хуудасМэдээОйрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

2022 оны 05 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Нийслэлд үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 13-15 градус дулаан байна. Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН