Нүүр хуудасМэдээПольш, Өмнөд Солонгос улсууд цөмийн эрчим хүчний төсөл хамтран хэрэгжүүлэхээр болжээ

Польш, Өмнөд Солонгос улсууд цөмийн эрчим хүчний төсөл хамтран хэрэгжүүлэхээр болжээ

Польш улсын нутаг дэвсгэрт цөмийн цахилгаан станц байгуулах гэрээнд Польш, Өмнөд Солонгосын компаниуд гарын үсэг зурсныг хоёр улсын засгийн газар өчигдөр зарлажээ.

1,400 мегаваттын хүчин чадалтай дөрвөн реактор бүхий шинэ станцыг Польшийн төв бүсийн Патнов хотод Өмнөд Солонгосын технологийг ашиглан бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэ оны тавдугаар сард тангараг өргөсөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл тус улсын цөмийн эрчим хүчний салбарыг сэргээх амлалт авсан юм. Энэ бодлогын хүрээнд Сөүлийн эрх баригчид өөрийн цөмийн технологийг гадаад орнуудад экспортлох ажлыг эхлүүлсэн байна.

Польшийн засгийн газрын хувьд нүүрснээс эрчим хүч гаргадаг хуучин станцуудаа халах, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох зорилготой ажиллаж байгаа.

Баасан гарагт Польш улсын засгийн газар тус улсын анхны цөмийн цахилгаан станцыг АНУ-ын Westinghouse Electric Co компани байгуулахаар болсныг зарласан юм.

Варшавын эрх баригчид ийнхүү цөмийн эрчим хүчний хоёр том төслийг зэрэг эхлүүлж байна.

Эх сурвалж: Reuters

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН