Нүүр хуудасМэдээСард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа 304 мянган ахмад байгаа тул...

Сард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа 304 мянган ахмад байгаа тул нэмэхийг шаардав

Э.Нэргүйцэцэг:

-304 мянган ахмад сард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэд нийт ахмадын 80 хувийг бүрдүүлдэг. Үлдсэн 20 хувийн ахмад л сард 400 мянга болон түүнээс дээш хэмжээний тэтгэвэр авч байн. Ахмадууд өвдөх эрхгүй боллоо. Баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна. Эрх баригчид тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмнэ гэсэн. Одоо инфляц 14 хувьд хүрэв. Төр дүлий, арга хэмжээ авахгүй байна. Манай улсад болж, бүтэж байгаа зүйл алга. Агаар, хөрсний бохирдол их тул өвчлөл их байна. Өвдвөл хоол авах мөнгөгүй болдог.

Иргэд хүлцэнгүй, номхон хэвээр байна. Тэтгэврийг сарын нэг сая төгрөгт хүргэх шаардлагатай.

Ахмадууд манай улсын нийт хүн амын ердөө 11-хэн хувийг эзэлдэг. Би 25 жил төрд ажиллаад одоо 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэтэл сүүлийн долоон жилийн турш сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс илүү тэтгэвэр авдаг нь шударга бус. Ирэх оны улсын төсөвт тэтгэврийн нэмэгдлийг тусгах нь зөв. Учир нь өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа нь бидэнд хүнд тусаж байна. Насаараа хөдөлмөрлөсөн ахмадууд одоо ядуу амьдрах ёсгүй. Эрх баригчид амлалтаа биелүүл, ажлаа хий. Бидний хуримтлуулсан мөнгөөр бидний тэтгэврийг нэм  гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН