Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүргийн 2022 оны онцлох үйл явдал

Сонгинохайрхан дүүргийн 2022 оны онцлох үйл явдал

Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны ордонг байгуулавСонгинохайрхан дүүрэг нь 30 жилийн өмнө байгуулагдахдаа цэргийн ангийн байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх төр, захиргааны төвлөрсөн байргүй, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг хэлтэс албадууд нь 15 байршилд тус тусын үйл ажиллагаагаа явуулдаг байснаар иргэдэд хүндрэл учруулдаг байв.Энэхүү нутгийн захиргааны нэгдсэн ордон ашиглалтад орсноор иргэд төвлөрсөн цэгээс төрийн үйлчилгээг хүртэх, иргэдийн тав тухтай орчин бүрдэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдсэн.Есөн давхар нутгийн захиргааны ордонд гэрлэх ёслолын өргөө, хурал зөвлөгөөн зохион байгуулах заал, төвлөрсөн бус байдлаар үйл ажиллагаа явуулдаг хэлтэс, нэгжүүд зэрэг иргэдэд зориулсан төрийн үйлчилгээнүүд цогцоороо байрлаж, үйл ажиллагаа явуулдаг.

📌“Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнг байгууллааСонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд “Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт ашиглалтад орсон. Цэцэрлэгт хүрээлэнгийн дөрвөн га талбай бүхий бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлж байсан. Тохижилтын ажлын хүрээнд 750 метр дугуйн болон гүйлтийн зам, 8000 ам метр явган хүний зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг болон ногоон байгууламжийн усалгааны систем, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн. Ногоон байгууламжийн ажилд 1500 орчим улиас, хайлаас тарьж, 22 мянган ам метр талбайн зүлэгжүүлэлт хийгдсэн.

📌“Хөдөлмөрч хүүхдүүд” зусланд монгол ёс заншлаасаа суралцдагСонгинохайрхан дүүргийн 43 хорооны хүүхдүүдийг зуны амралтаар нь үнэ төлбөргүй амраах “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн хөтөлбөрөөр 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хүүхдүүд зусланд үнээ саах, өрөм загсаах, гэр барих гээд олон хөтөлбөрт хамрагдахаас гадна зөв хүн болон төлөвшүүлэх зорилготой энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 320 хүүхдийг найман ээлжээр хүлээн авч буй. Ахлах ангийн сурагчдыг монгол ёс заншил, үндэсний өв уламжлал, аж ахуйн соёл болон амьдрах ухааны боловсрол олгох, хүүхэд багачуудыг бүтээлч хөдөлмөрч, бие даан амьдрах чадварт сургах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх давуу талтай.

Дүүргийн сурагчид “Дөл” цогцолбор тэмцээнийг тэргүүллээМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Батлан хамгаалах сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах “Дөл” цогцолбор тэмцээнийг өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.Энэхүү тэмцээнд /2022.09.27/ Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” багийн тамирчид амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн. “Цасны барс” баг нь 13 гишүүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд тус баг нь дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний эхний гурван байрт шалгарсан ерөнхий боловсролын 124, 105, 65 дугаар сургуулийн сурагчдаас бүрдсэн. Тэмцээн 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж, ерөнхий боловсролын бүх сургууль, мэргэжил сургалт, үйлдвэрийн төв, политехникийн коллежийн 1338 багийн 20 гаруй мянган сурагч, хамрагдсан бөгөөд сүүлийн шатны тэмцээнд 29 багийн 400 гаруй шилдэг тамирчдыг хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан манлайлж оролцсон

📌“IELTS-600”-д шалгарсан 25 сурагч боловсролын төвд үнэ төлбөргүй суралцаж байнаСонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “IELTS-600” төслийг хэрэгжүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын англи хэлний мэдлэг чавдарыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг 100 их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах үүд хаалгыг нээж өгөх зорилгоор дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор гаргасан “Боловсрол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн “Сантис” боловсролын төвтэй хамтран ажиллаж буй.Төслийн гол ач холбогдол нь шалгарсан 25 сурагч өөрсдийн хүссэн мэргэжлээрээ олон улсын их дээд сургуулиудад элсэн ороход туслах юм. Төслийн эхний шатанд сургууль бүрээс шалгаран ирсэн 63 сурагчдын дунд англи хэлний түвшин тогтоох шалгаруулалтыг 2021 оны зургадугаар сарын 3-ны өдөр 143 дугаар сургууль дээр зохион байгуулсан. Шалгаруулалтад тэнцсэн 25 сурагч хоёр дахь жилдээ “Сантис” боловсролын төвд үнэ төлбөргүй суралцаж байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Анзаар” аян зохион байгууллааСонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Анзаар” сарын аянг /2022.04.06/ зарласан юм.Тус аяны хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд таслан зогсоох, сөрөг үр дагаврыг таниулан нөлөөллийн аргаар эрсдэлээс сэргийлэх олон ажлыг зохион байгуулаад байна.

Сонгинохайрхан хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болноСонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын 10 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлыг тусгасан. Энэ оны байдлаар гэр хорооллын 3.300 айл өрхийн эко ариун цэврийн байгууламжийг бүрэн хийж дуусч байна. Тус айл өрхүүдэд 30.000 мянган ширхэг нарс мод тарих үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Уг төслийг бүрэн хэрэгжүүлснээр Сонгинохайрхан дүүрэг хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох боломжтой юм. Гэр хорооллын нэг өрх уламжлалт нүхэн жорлонг 15-с дээш жил ашигласан байдаг. Энэ нь тухайн орчны хөрс бохирдох хамгийн том шалтгаан болдог. Харин хөрсний бохирдлоос ангижрах хамгийн зөв бөгөөд хялбар шийдэл бол гэр хорооллын айл өрх бүр соруулдаг эко ариун цэврийн байгууламжийг нийтээрээ сонгон ашиглах юм.

📌Дүүргийн 500 өрхөд хог ангилан ялгах сав байршуулавШвейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хорооны 500 өрхөд ангилан ялгах зориулалтын хогийн савыг байршуулсан. Төслийн хүрээнд тус хогийн савыг байршуулсан 2, 3 дугаар хорооны өрхийн ангилсан дахиварыг 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс тээвэрлэж эхлээд байна.Дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдал ангилан ялгах үйлдвэр барихаар төлөвлөж буй.

“Сонгинохайрхан гоёл” өдөрлөгийг анх удаа зохион байгуулавНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий “Сонгинохайрхан гоёл-2022” өдөрлөгийг /2022.09.25/ анх удаа төв талбайд зохион байгуулсан. Х.Нямбаатар сайдын санаачилгаар зохион байгуулж буй арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 2150 иргэн долоон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцсон.Эдгээр иргэд хамтран “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-үүдэд суралцан, үйлдвэрлэлээ өргөжүүлэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулдаг билээ.Тухайлбал, НӨШБҮХ нь 2012 онд 47 үйлдвэрлэл эрхлэгч нарын нэгдлээр байгуулагдаж байсан бол одоо 2000 гаруй гишүүнтэй бөгөөд 2800 гаруй өрхийг бойжуулан бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлдэг. Тус арга хэмжээ Сонгинохайрхан дүүргийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчид, хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах хөтөлбөрийн хүрээнд үргэлжлэв.

📌Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт болов Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар гар урлаач, оёдлын бизнес эрхлэгчдийг хамруулсан чуулга уулзалт болов. Энэхүү үйл ажиллагааг гар урлаач иргэдийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулан үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэлэг санаа, технологи нэвтрүүлэн ур чадварыг дэмжих зорилгоор зохион байгуулсан. Чуулганд Сонгинохайрхан дүүргийн 300 гаруй оёдолчин, гар урлаач оролцон туршлага солилцож, салбарт тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэв. Чуулга уулзалт нь урт болон дунд хугацааны бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, оёмол бүтээгдэхүүний эрэлт ихтэй төрийн болон томоохон аж ахуйн нэгж байгууллагыг оёдлын үйлдвэрлэл эрхлэгчтэй холбох, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, зах зээлийг нь дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм.

May be an image of grass
May be an image of 3 people, child, people standing and outdoorsMay be an image of 4 people, child, people sitting, people standing and outdoorsMay be an image of 5 people and people standingMay be an image of 3 people, people standing and outdoorsMay be an image of 17 people, people standing and outdoorsMay be an image of 3 people, people standing, military uniform and outdoorsMay be an image of 8 people, child, people standing and indoorMay be an image of outdoors

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН