Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн баярын хурал боллоо

Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн баярын хурал боллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд хүндэтгэлийн баярын арга хэмжээ боллоо. Монгол Улсын Их Хурлын 1992 оны 18 дугаар тогтоолоор Октябрийн раойноос 20 хороо, 28600 гаруй өрх, 128000 гаруй хүн амтайгаар өрх тусгаарлан, одоогоос 30 жилийн тэртээ засаг захиргааны нэгэн шинэ нэгжийг байгуулсан түүхтэй.

Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 100 Төлөөлөгч сонгогдон ажиллаж, орон нутагт нутгийн өөрийн удирдах ёс төрийн удирдлагатай хослон хэрэгжиж эхэлсэн билээ.Уг ойг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн хуралдаанд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд тус дүүргийн иргэд, үе үеийн ахмад ажилтнууд хүрэлцэн ирж оролцлоо.

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

Хурлын үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад өнгө нэмж, иргэн бүрд хүрсэн үйлчилгээг үзүүлэх, тав тухтай орчныг бүрдүүлэхээр боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт томоохон бүтээн байгуулалтыг Сонгинохайрхан дүүрэгт өрнүүлж байна.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг бид амжилттай хэрэгжүүлж, үүний дотор дүүргээ бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, автозам талбайг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг сайжруулах, хөрсний бохирдолоос ангижрах, хоггүй хороо, дүүрэг болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үр дүнд нь олон өөрчлөлт, шинэчлэлтийг хийлээ.

1 хүн, зогсож байгаа ба дотор нарын зураг байж магад
7 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад6 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн өсөлт хөгжил, ололт амжилт чамлахааргүй их бөгөөд өнөөдөр ч гэсэн улсын хэмжээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаар улсын хэмжээнд тэргүүлж байгааг дуулгахад таатай” байгааг онцоллоо. Мөн дүүргийнхээ түүхэн хөгжлийг бичилцэж яваа СОНГИНОХАЙРХАНЧУУД та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
7 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН