Нүүр хуудасМэдээЭнэ сард ихэнх нутгаар хур тунадас орж хүйтэрч шороон шуурга шуурна

Энэ сард ихэнх нутгаар хур тунадас орж хүйтэрч шороон шуурга шуурна

ЦУОШГ-ын мэдээллээр 11 дүгээр сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж хүйтрэн, говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурна.

Нэг, хоёр, 3 дугаар 10 хоногийн эхэн үеүдээр ихэнх нутгаар агаарын хэм хүйтрэх төлөвтэй тул эдгээр үеүдэд цаг агаарын нарийвчилсан мэдээг цаг тухайд нь авч ашиглахыг зөвлөжээ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Гурван 10 хоногийн эхэн үе, 2 дугаар 10 хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 4-6 хэмээр сэрүүснэ. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, сүүлч, 2 дугаар 10 хоногийн эхэн, дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 11-13 м/с, түр зуур 13-15 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булганы ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг, гуравдугаар 10 хоногийн эхэн, хоёрдугаар 10 хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 4-6 хэмээр сэрүүснэ. Нэг, хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд үеэр ихэнх нутгаар хур тунадастай. Энэ үеэр салхи зарим газраар 10-12 м/с, түр зуур 12-14 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар (Хэнтийн баруун хэсгээс бусад) олон жилийн дунджаас бага байна. Гурван 10 хоногийн эхэн, нэг, хоёрдугаар 10 хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 3-5 хэмээр сэрүүснэ. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, дунд, хоёрдугаар 10 хоногийн дунд, сүүлч үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Дундговь, Дорноговийн зүүн хойд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Гурван 10 хоногийн эхэн, нэг, хоёрдугаар 10 хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 3-5 хэмээр сэрүүснэ. Нэг, хоёрдугаар 10 хоногийн эхэн, сүүлч, гуравдугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15-17 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН