Нүүр хуудасМэдээ14 хоногийн хугацаанд 19 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргажээ

14 хоногийн хугацаанд 19 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргажээ

Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд “Өнгөрсөн 14 хоногт хяналт шалгалтаар 38,308, теле камераар 27,086 зөрчил илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1,189 зөрчлийг таслан зогсоож, арга хэмжээ авлаа. 19 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан. 44 явган зорчигч зам тээврийн осолд өртөж, гурван хүн нас барсан” гэв.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногт 21 мянга гаруй дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногийн мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар буурсан.

6,811 зөрчил бүртгэгдсэн нь 47.4 хувиар буурсан үзүүлэлт. Залилах гэмт хэрэг цахим хэлбэрт шилжиж, өсөх хандлагатай” байгааг хэллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 98 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 620 гаруй иргэнийг аварч, 32.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1,524, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 173, нийт 1,703 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.2 хувиар өссөн үзүүлэлт” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН